Коронавирустай холбоотой кибер халдлага нь томоохон аюул заналхийлэл хэвээр байна.
Коронавирус (COVID-19) тахал нь дэлхий нийтийг эмх замбараагүй байдалд оруулж бүрэн орвонгоор нь эргүүлж байгаа билээ. Энэ нь кибер гэмт хэрэгтнүүдийн хувьд гэмт хэрэг үйлдэх хамгийн тохиромжтой цаг юм.
Эрүүл мэндийн салбарт.
Цахим гэмт хэрэгтнүүдийн эрүүл мэндийн байгууллагууд руу чиглэсэн фишинг, ransomware, DDoS халдлаганд ихэнх байгууллагууд өртжээ.
- Саяхан кибер гэмт хэрэгтнүүд Оросын Sputnik V COVID-19 вакцины гэрээт гүйцэтгэгчийг онилов. COVID-19 вакцин үйлдвэрлэгч Dr Reddy’s Laboratories кибер халдлагад өртөж, үүний дараа Бразил, Энэтхэг, Орос, Их Британи, АНУ дахь үйлдвэрүүдээ зогсооход хүрэв.
- Ойролцоогоор долоо хоногоос өмнө корона вирусын эсрэг вакцин дээр ажилладаг Японы эрдэм шинжилгээний байгууллагууд Хятадаас гаралтай кибер халдлагад өртсөн хэмээн мэдээллэв.
Мөн халдлага үйлдэгчид эрүүл мэндийн салбараас гадна засгийн газар, боловсрол зэрэг бусад салбарыг онилж байна.
Одоогийн байдлаар COVID-19 чиг хандлага.
Кибер гэмт хэрэгтнүүд фишинг, спам имэйл, төөрөгдөл, нийгмийн инженерчлэл, хортой програмын халдлага гэх мэт нийтлэг халдлагын аргыг голцуу ашиглаж байна.
Accenture-ийн мэдээлж буйгаар 2020 оны эхний гурван сарын дундаж ransomware халдлагын төлбөр 60% -иар өссөн байна.
Канадын мэдээллийн технологийн ажилчдын гуравны нэг нь тэдний байгууллага коронавирустай ятар нэгэн байдлаар холбоотой кибер халдлагад өртсөн гэж судалгаанд хариулжээ.
Коронавирусыг дэгдэхээс өмнөх үетэй харьцуулахад кибер халдлага өдөрт 400% хүртэл нэмэгдсэн гэж NordVPN мэдээлэв.
Дүгнэлт
Цар тахал нь хамгийн том цахим тахлын нэг болжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үл мэдэгдэх имэйл хаягаас зайлсхийх, чухал мэдээллийг нөөцлөн хуулбарлах, халдлаганд өртвөл цаг тухайд нь мэдээлэх, найдвартай антивирус ашиглах гэх мэт аюулгүй байдлын үндсэн аргуудыг сахих нь маш чухал юм гэв.
Холбоотой:


