Интернэтийн харанхуй тал

Tech101 Oct 08, 2020
Unifi 9 port switch on rack shelf
Photo by Thomas Jensen / Unsplash

1990-ээд оноос интернэт тасралтгүй хөгжсөөр нийгмийг дэлхийн хэмжээнд  хувьсгал хийн өөрчлөв. Хамгийн том өөрчлөлт нь шууд харилцаа холбооны хэлбэрээр гарч ирсэн ба та интернетэд холбогдсон л бол  дэлхий дээрх хэнтэй ч ярьж болно мэдээж нөгөө хүн ч бас интернэтэд холбогдсон байх хэрэгтэй.  Гэвч, интернетэд нэрээ нууцлах, хувийн нууцлал гэх мэт нууцлалын зориулалттай бүтээгээгүй тул онлайнаар хийсэн, ярьсан бүх зүйлийг тань хянах, бүртгэх, боломжтой юм.


Ихэнх хүмүүс өөрсдийнхөө хувийн нууцад маш их санаа зовдог ба 1990-ээд оны үед тэдгээр хүмүүсийн нэг нь АНУ-ын холбооны засгийн газар байв.

photo by lemmino

Компьютер судлаач, математикчдын баг АНУ-ын Тэнгисийн цэргийн эрдэм шинжилгээний лаборатори /NRL/ "Onion Routing" гэж нэрлэгддэг шинэ технологийг боловсруулж эхэлжээ. "Onion routing" нь эх үүсвэр, очих газрыг дундын цэгээр тодорхойлох боломжгүй хоёр талт нэргүй холбоо барих боломжийг олгодог. Үүнийг давхар /overlay/ сүлжээ гэж нэрлэдэг. Overlay сүлжээ гэдэг нь ердөө л өөр сүлжээн дээр, энэ тохиолдолд интернет дээр суурилсан сүлжээ юм.

photo by lemmino

Тиймээс гадаргын вэб гэгддэг ердийн шифрлэгдсэн интернэт ашиглахын оронд overlay сүлжээг ашиглана. Одоо олон янзын overlay сүлжээ байдаг боловч "onion routing" технологийг ашигладаг сүлжээг darknet гэж ангилдаг. Darknet сүлжээнд зөвхөн тодорхой програм хангамж ба/эсвэл эрх бүхий нэвтрэлтээр нэвтрэх боломжтой. АНУ-ын засгийн газарт ажилладаг хүмүүс интернэтээр дамжуулан үл мэдэгдэх харилцаа холбоо бий болгох системийг өөрсдөө зориулж бий болгосон боловч тус төсөл  дээр ажиллаж байсан хүмүүс удалгүй томоохон хязгаарлалтыг ойлгосон юм.

5:03 секунд : "the United States government can't simply run an anonymity system for everybody and the use it themselves only because then every time a a connection came from it people would say "oh, its another CIA agent looking at my website!" if those are the only people using  the network. So you need to have other people using the network so that they blend together."

Түүний хэлж байгаа зүйл бол сүлжээ нь үнэхээр нууцлагдмал байхын тулд сүлжээг зөвхөн АНУ-ын засгийн газар төдийгүй хүн бүр ашиглах боломжтой байх ёстой. Тиймээс "onion routing" технологийг олон нийтэд хүргэхээс өөр аргагүй болсон. Эцэст нь уг технологийг нээлттэй эхийн лицензээр гаргаж, TOR болжээ.

https://www.torproject.org/
photo by lemmino

TOR нь "The Onion Router" гэсэн үг бөгөөд  энэ сүлжээнд нэвтрэхийн тулд татаж авах шаардлагатай програм юм. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт сая сая хүмүүс TOR-ийг олон зорилгоор ашиглаж байна.  TOR нь хамгийн алдартай боловч олон тооны darkweb үүдийн нэг юм. Darkweb нь Deepweb ийн жижиг хэсгийг бүрдүүлдэг.

photo by lemmino

Deepweb бол вэб дээрх бүх зүйлийг хайлтын системээр индексжүүлэх боломжгүй юм. Бидний ихэнх нь deepweb-г байнга ашигладаг тул энэ нь darkweb шиг зүйл биш юм. Хэрэв та энэ линкээр зочилвол жагсаалтад ороогүй /unlisted/ youtube видеог үзэх болно. Энэ нь ерөнхийдөө Deepweb юм. Тухайн бичлэг зөвхөн зөвшөөрөгдсөн линкээр үзэж болох бөгөөд ямарч хайлтын системээр гарч ирэхгүй. Deepweb-н агуулгын жишээнүүдэд онлайн банк, Netflix, вэб мэйл, динамик хуудас, мэдээллийн бааз, нууц үг эсвэл paywall хамгаалагдсан бүх зүйлийг багтаасан болно. Таны төсөөлж байгаагаар Deepweb нь гадаргын вэбээс хамаагүй илүү агуулгатай байдаг.
Хэр их вэ гэж үү?  Үүнийг тодорхойлох нь бараг боломжгүй тул бид мэдэхгүй. 2001 оны цаасан дээр deepweb нь гадаргын сүлжээнээс/surface web/ 500 дахин их гэсэн тооцоо гарсан боловч энэ нь 20 гаруй жилийн өмнөх тоо юм.

photo by lemmino
Бидний баттай хэлж чадах зүйл бол дэлхийн вэб дээрх агуулга/content/-ын дийлэнх хувийг deepweb агуулга эзэлдэг.

Үргэлжлэл бий...


Эх сурвалж:

The Tor Project | Privacy & Freedom Online
Defend yourself against tracking and surveillance. Circumvent censorship.
The Dark Side of the Web - LEMMiNO
While much of the internet is readily accessible, certain parts lie hidden beneath intricate layers of obfuscation. This dark side of the web provides a much greater level of anonymity and privacy...
[tor-talk] Iran cracks down on web dissident technology
pre-alpha: run an onion proxy now!
doc/HowBigIsTheDarkWeb – Tor Bug Tracker & Wiki

Тааг