ICT-Expo-2020

Мэдээ Oct 01, 2020

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “ICT-Expo-2020” үзэсгэлэнг 10 дугаар сарын 9-11-нд Мишээл экспо төвд 14 дэх жилдээ зохион байгуулна.


Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, АНУ-ын Элчин Сайдын Яам, Huawei, Facebook компани оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулах юм.


“ICT-Expo-2020” үзэсгэлэнгийн хүрээнд мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн талаар хэлэлцэх форумыг 10 дугаар сарын 8-нд Туушин зочид буудалд зохион байгуулна. Үүнд, техник технологи нэвтрүүлэгч, хэрэгжүүлэгч дотоодын болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцоно.

“ICT-Expo-2020” үзэсгэлэнг 14 дэх жилдээ зохион байгуулна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “ICT-Expo-2020” үзэсгэлэнг 10 дугаар сарын 09-11-нд Мишээл экспо төвд 14 дэх жилдээ зохион байгуулна.

Тааг