График болон веб дизайнар мэддэг байх ёстой ТОП 10 сайт
Та веб сайтынхаа загварыг тодорхойлж сүүлийн үеийн трэндийг мэдэхгүй байгаа бол энэ сайт таньд туслах болно.

2. Google Fonts
Нэг асуудал нь мэдээж маш их фонт энэ сайтанд байгаа. Та дизайндаа тохирох фонтыг л хайж олох хэрэгтэй.

3. Ionicons
Таньд Open source icon- ууд хэрэг болж байна уу, тэгвэл таньд яг энэ сайт хэрэгтэй

High resolution болон low resolution- аар нь сонголтоо хийж үнэгүй татан авч ашиглах боломжтой зурагнуудаар дүүрэн.

Landing Stock бол таны вэбсайтын хуудсанд тохирсон үнэ төлбөргүй "png" болон "svg" өгдөг сайт юм.

6. Lukasz Adam Free Illustrations
Лукаш Адам нь веб дизайнер бөгөөд олон тооны өндөр чанартай вектор чимэглэлийн зураг, чимэглэл, дүрсийг үнэгүй байрлуулсан болно. Эдгээрийг хувийн болон арилжааны төслүүдэд үнэгүй ашиглаж болно.

7. Nappy
Бидний ажил бол нийгмийг бүхэлд нь хамарсан олон талт, хүртээмжтэй үйл ажиллагаа явуулж байх билээ. Тиймдээ ч энэхүү сайтыг онцолж байгаа юм.
Nappy бол хар болон бор арьстай моделуудын зургуудыг багтаасан үнэгүй лицензтэй сайт юм. Таньд минимал сайтын загвар таалагдах болно гэдэгт итгэлтэй байна.

8. unDraw
UnDraw нь нээлттэй эх сурвалжтай чимэглэлийн сайт гэж ойлгож болох бөгөөд энэ нь Катерина Лимпицунигийн байнга шинэчлэгддэг дизайны төсөл бөгөөд та SVG-ийн дүрсийг бүрэн чөлөөтэй, ямар ч хамааралгүйгээр ашиглах боломжтой юм. Зурагт чимэглэлийг өөрийн төслүүдэд тохируулан PNG болон SVG- ээс сонгон татаж аваарай

9. Open Peeps
Бага зэрэг гараар зурсан зүйл хэрэгтэй байна уу? Тэгвэл "Open Peeps" танд зориулсан номын сан юм. Пабло Стэнлигийн бүтээсэн нээлттэй эх үүсвэр бүхий хавтгай SVG ба PNG хөрөнгийг Sketch, Figma, Studio, XD-д ашиглах боломжтой. Subscription хийгээгүй бол small png ээр татаж авах боломжтой. Гэхдээ character бүтээж татаж авах нь маш их таалагдснаас гадна бусад уран бүтээлчдийн зургийг та мөн small png- ээр үнэгүй татаж авах боломжтой

10. Photo Creator
Өөрийнхөө сайт дээр өөр хэн ч байхгүй зургийг авахыг хүсч байна уу? Icons8-ийн Photo Creator нь өөр өөр зургийг нэгтгэж өөрийн өвөрмөц дүр төрхийг бий болгох боломжийг олгодог. Та login хийлгүйгээр хүссэн зураг дээрээ хүссэн текстээ бичин татаж авах боломжтой. Хүсвэл та сард 20$ төлөөд PSD файлаар нь ч татаж авч болно.

Нэмэлтээр lottiefiles - ийг онцолж байна. Богино хэмжээний хөдөлгөөнт дүрсүүдээр дүүрэн бөгөөд хүсвэл та өрөө тухайн дүрсээ өөрчилж янзлах боломжтой юм. Бас "json" төрлөөр татаж авах боломжтой.
