Google maps-д шинээр: Олон нийтийн газруудыг хэр их ачаалалтай байгааг үзүүлнэ.

Tech101 Oct 17, 2020

Google maps нь "busyness" гэдэг шинэчлэлт хийсэн ба тэр нь дэлгүүр, ресторанууд, цэцэрлэгт хүрээлэнгүүд гэх мэт үйлчилгээний газруудыг хэр хүн ихэй байгаа талаарх мэдээллийг танд шууд үзүүлэх болно.

Google нь пүрэв гарагт Google Maps аппликейшн дахь "busyness" шинэчлэлтээр өргөжүүлж, хүн ихтэй эсвэл хоосон эсэх талаар шууд мэдээллийг танд үзүүлэхээ зарлав. Жишээлбэл, хэрэв та хүнсний дэлгүүрт очихоор төлөвлөж байгаа бол тэнд хичнээн хүн байгааг харах боломжтой болно.

Энэхүү шинэчлэлт нь коронавирусын цар тахлын бууруулах зорилгоор олон нийтийн газар руу явахдаа хэр их ачаалалтай байгаа талаарх мэдээллийг авах юм. Google нь энэ шинэчлэлтээрээ наран шарлагын газар, цэцэрлэгт хүрээлэн, хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станц, угаалгын газар, эмийн сан зэрэг зайлшгүй шаардлагатай газруудыг хамруулсан гэв. Google-ийн энэ шинэ газрын зургийн шинэчлэлт нь ойрын хэдэн долоо хоногт ашиглалтад орно гэж Google-ээс мэдэгдэв.


Behind the scenes: popular times and live busyness information
A closer look at how we calculate busyness information while keeping your data private and secure.

Тааг