Ярилцлага

Р.Мөнхжаргал: Мэдрэлийн гаралтай өвдөлтийг намдаахад зүү эмчилгээ сайн
8  сарын өмнө  
new photo

Сүүлийн үед ууц нурууны өвчин, толгой, шүдний өвдөлт болон стрессийг зүү эмчилгээгээр эмчилдэг болсон талаар их ярих болжээ. Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уламжлалт зүү эмчилгээний тасгийн их эмч, анагаах ухааны магистр Р.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Зүү эмчилгээ гэж ямар эмчилгээг хэлдэг юм бэ. Энэ эмчилгээг хийлгэснээр хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Хүний биед хэдэн зуун идэвхтэй цэгүүд байдаг. Цэг бүр өөрийн гэсэн онцлогтой. Зүү эмчилгээг өвчтөний өвчний байдлаас хамаарч тохируулан хийнэ. Үйлчилгээг хүчтэй болгохын тулд зүүгээ гал дээр төөнөх, нам давтамжийн гүйдэлд залгах зэрэг арга хэрэглэдэг. Түүнчлэн дархлааны системийг тогтооход их үүрэг гүйцэтгэдэг. Ерөнхийдөө мэдрэлийн гаралтай өвдөлт, булчин шөрмөс чангарах, нойргүйдэл, нурууны суултын үед энэ эмчилгээг хийдэг. Зүү эмчилгээ нь цусан хангамжийг сайжруулах, мэдрэлийн эсийг сэргээх, цэгээр сувгийг нээх үүрэгтэй. Суваг нь дотроо хуваагдаад давсаг, уушги, зүрхээ дагуулаад сүвээ нээхэд дотор эрхтэний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Ихэвчлэн харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээнд зүү сайн үр дүн үзүүлдэг. Нурууны суулт, өвдөл­түүд, голлосон мэдрэл болон мэдрэлийн ча­нартай өвдөлт зовиурыг нам­даахад зүү эмчилгээ сайн нөлөө үзүүлдэг. Мөн ядаргаа, толгой өвдөх, хөөрөх, хавагнах, хамшинж тэмдэг, архаг хууч өвчнүүдэд зүү эмчилгээг хийнэ.

-Ямар үед энэ эмчилгээг хийлгэхийг хориглодог вэ. Хүмүүс хэр эмчлүүлж байна?

-Хориглох заалт гэвэл хорт хавдартай, химийн эмчилгээ хийлгэж байгаа, сүрьеэгийн гаралтай, цусны өвчтэй хүмүүст зүү эмчилгээ хийхийг хориглодог. Манай эмнэлгийн хувьд энэ төрлийн эмчилгээг харьцангуй сайн хийдэг. Даралт ихтэй, зүрхний гаралтай өвчтэй хүн олон байна. Үүнээс болоод нөхөн сэргээх эмчилгээг хавсарч хийлгэж байна.

-Зүүг уламжлалт эмчилгээ гэдэг. Үүнийг орчин үеийн анагаах ухаантай яаж хослуулж байна вэ?

-Ер нь бол Хятадын анагаах ухаан шүү дээ. Европ эмчилгээ болон оношлогоогоо хийчихээд зүүгээр хосолж эмчилгээ хийж байна. Зүү эмчилгээ Европ эмчилгээ болон тухайн өвчинтэй хэрхэн нөлөөлж байгааг судалж байна. Харшлах зүйл байхгүй. Хагалгааны дараах түгжрэлтэй хүмүүст цахилгаан болон бүлээн зүү тавьж байна. Манайд мөнгөн зүү стандарт шаардлага хангахгүй байгаа учраас тавихгүй байгаа. Мөнгөн зүү зөөлөн учраас ариутгалын өндөр хэмд ариутгахаар хайлчихдаг болохоор хэрэглэх нь ховор. Харин урд хөршид яс ургалтыг хайлуулах, өвдөг, нурууны өвчин намдаах зорилгоор өргөн хэрэглэдэг.

-Зүү эмчилгээг стресс тайлдаг гэж их ярих болсон. Хэдэн удаа энэ эмчилгээг хийлгэснээр хүний биед үр дүнгээ өгдөг юм бол?

-Хүн ядарч, сульдахад тайвшруулах зорилгоор зүү эмчилгээ хийдэг. 10-15 удаа тавьж байж нэг курс болно. Өвчнийхөө байдлаас шалтгаална. Зүү тавиулахаар хүн их ядардаг учраас курс эмчилгээг 2-3 сар амарч байгаад хийдэг. Мэдрэлийн гаралтай нүүрний мурийлт байвал залуу хүн хоёр курс яваад зүгээр болдог. Харин бусад хүнд хэлбэрийн байвал 2-3 курс явна. Нурууны суулттай, өрөөсөн хөлөө даахгүй чирч явдаг байсан хүн хагалгаанд орохгүй гээд улиралд нэг удаа зүү тавиулаад зүгээр болсон тохиолдол бий. Тэр хүн зүү эмчилгээ хийлгэснээр жилээ даадаг гэж байсан. Мөн хагалгааны дараа нөхөн сэргээх журмаар зүү эмчилгээ хийлгэж болно. Зүү эмчилгээ бүх өвчин зовиурыг дангаараа шийдэж чадахгүй. Иллэг массаж, физик эмчилгээ болон бусад төрлийн эмчилгээтэй хавсарч хийлгэвэл эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ. Хануур, төөнүүрийг зүүтэйгээ хавсруулаад хийж чадвал илүү сайн үр дүн өгдөг. 

-Хүмүүс зүү эмчилгээ хийлгэчихсэн чинь усанд хүрч болохгүй байна гэдэг. Энэ талаар тодруулахгүй юу?

-Гам барих шаардлагатай. Сүв нээх гэдэг утгаараа ямар сүв нээлгэж байна, ямар засал хийлгэж байна гэдгээс хамаарч салхи авахуулахгүй, зуны дэлгэр цагт бороонд норохгүй, голын усанд орж болохгүй гэдэг. Сүв нээх гэдэг нь эд эрхтэний хоорондох цусан хангамж, бодисын солилцоог сайжруулдаг. Сүүлийн үед Тайванд МRI-тай зүү тавьдаг болсон. Дэлгэцэн дээрээс зүү хүрэх газраа очиж байна уу, үгүй юу гэдгийг харж байгаад тавьдаг. Зүүгээ яг олж тавьж чадвал сайн эмчилгээ болно.

-Сүүлийн үед эмнэлгээс шалтгаалсан халдварт өвчин их гарч байгаа талаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлсэн. Танайх энэ тал дээр хэр анхаарч ажиллаж байна вэ?

-Манай эмнэлгийн хувьд нэг удаагийн зүү тавьдаг. Хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ ихтэй учраас Солонгосын сайн чанарын зүүг сонгож хэрэглэдэг. Нэг хүн өдөрт 10 зүүг 10 хоног тавиулна гэж бодоход 100 зүү хэрэглэнэ гэсэн үг. Манайд нэг өдөр зүү тавиулахад 5000 төгрөг. Хэрэв та манайхаар үйлчлүүлэх хүсэлтэй байгаа бол Эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон 13А маягттай байхад үнэ төлбөргүй үйлчлүүлнэ. Харин энэ хоёр байхгүй бол 50 мянган төгрөгөө төлөөд үйлчлүүлнэ. Урин дулаан цаг ирсэн болохоор хүмүүс хөдөө яваад ачаалал харьцангуй гайгүй байна. Одоогоор гурван эмч ажиллаж байна. 

Р.ОЮУН

         


Хэвлэх


Ч.Даваабаяр: Нотлох баримтаа гаргаад ирвэл би ажлаа өгье Ч.Даваабаяр: Нотлох баримтаа гаргаад ирвэл би ажлаа өгье
Улсын харцага Э.Оюунболд: Улсын цол хyртээд туг тойрч явах л сайханУлсын харцага Э.Оюунболд: Улсын цол хyртээд туг тойрч явах л сайхан
Ё.Отгонбаяр: Тэтгэлэг олгосноос хойш сурлагын амжилт нь ахисан эсэхийг судлах хэрэгтэйЁ.Отгонбаяр: Тэтгэлэг олгосноос хойш сурлагын амжилт нь ахисан эсэхийг судлах хэрэгтэй
Ө.Уянга: Багшаар минь хүн болгон бахархдагӨ.Уянга: Багшаар минь хүн болгон бахархдаг
Н.Удвал: “Буруу мэдээллийн улс төр”-ийг таслан зогсоох эрх зүйн орчинг бүрдүүлнэН.Удвал: “Буруу мэдээллийн улс төр”-ийг таслан зогсоох эрх зүйн орчинг бүрдүүлнэ
   Сэтгэгдэл бичих
Enter Code

Ч.Даваабаяр: Зөрчилтэй хурган дарга нарыг АТГ-т шалгуулна
Монголын үндэсний олон нийтийн телевизийн хэсэг уран бүтээлчид захирал Ч.Даваабаярыг олон нийтийн телевизээр овоглох эрхгүй хэмээн мэдэгдэж, албан тушаалаас нь огцруулах санал гаргасан.
Өнөөдрийн цаг агаар
МУИС-ийн асуудал нэг талдаа гарчээ
Үндэсний зөвлөлийн хуралдаанаас Ч.Даваабаярыг гарахыг шаардав
Last week TOP in News

Submit

www.htmldrive.net

Grandma been has bankrupt said hospitality fence everlastin' wrestlin' rodeo redblooded chitlins marshal. Boobtube soap her hootch lordy cow, rattler.

Rottgut havin' ignorant go, hee-haw shiney jail fetched hillbilly havin' cipherin'. Bacon no cowpoke tobaccee horse water rightly trailer tools git hillbilly.

Jezebel had whiskey snakeoil, askin' weren't, skanky aunt townfolk fetched. Fit tractor, them broke askin', them havin' rattler fell heffer, been tax-collectors buffalo. Quarrel confounded fence wagon trailer, moonshine wuz, city-slickers fixin' cow.

Ярилцлага
Ч.Даваабаяр: Нотлох баримтаа гаргаад ирвэл би ажлаа өгье
“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг урилаа. ... Цааш унших <<
Улсын харцага Э.Оюунболд: Улсын цол хyртээд туг тойрч явах л сайхан





Нийтлэл
Ам.долларын ханш 2000 хүрэхийг хүлээх үү, Ерөнхий сайд аа!
“Ам.долларын ханшийг зохиомлоор өсгөсөн хэргийн эздийг олчихсон. Тэдний нэрийг удахгүй зарлана, хүлээж бай” хэмээн Ерөнхий сайд маань аль есдүгээр сард мэдэгдсэн юм. Өнөөдрийн байдлаар “Ногоон”-ы эсрэг төгрөгийн ханш 1800 болтлоо унахад ойртсон ч хэргийн эздийн нэрс тодорсонгүй.  ... Цааш унших <<
Хуучраагүй молиго
 Шар
Дутуу нойртой эмэгтэйчүүдэд зориулсан кафе нээгдлээ
Японы нийслэл Токио хотод эмэгтэйчүүдийн үдийн цайгаа үр ашигтайгаар өнгөрөөж цаг зүйрмэглээд авах боломжтой кафег нээжээ.
Бусад


   САНАЛ АСУУЛГА

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Ц.Элбэгдоржийг өнгөрсөн 4 жил хэрхэн ажилласан гэж Та бодож байна вэ?

Солонгосын хойгийн байдлыг хурцатгахад хэн буруутай вэ?

2013 оны гуравдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжсэн "Тамхины хяналтын тухай" хуулийн талаар та ямар ойлголттой байгаа вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Ц.Элбэгдоржийг өнгөрсөн 4 жил хэрхэн ажилласан гэж Та бодож байна вэ?
Сайн ажилласан
Дунд зэрэг ажилласан
Тааруу ажилласан
Муу ажилласан
Мэдэхгүй байна
  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Ц.Элбэгдоржийг өнгөрсөн 4 жил хэрхэн ажилласан гэж Та бодож байна вэ?