Энэ сэдвээр

Нүүрээрээ яаж турах вэ
9  сарын өмнө  
new photo

Хүүхнүүд өгзөг, бэлхүүсээрээ таргалчихвал яаж ийгээд хувцсаараа далдалчихдаг. Харин давхар эрүү, болцгор хацраа нуух аргагүй. Нүүрээрээ турах хүсэлтэй маш олон бүсгүйчүүд байдаг. Тэдэнд манай зөвлөгөө таалагдах байх. Та сарын дараа л үр дүнг нь мэдэж эхэлнэ.

Давхар эрүү, унжсан хацар бий болох шалтгаанууд:
1. Булчингийн сулрал
2. Илүүдэл жин
3. Удмын болон олдмол бөгтгөр нуруу
4. толгойгоо унжуулж явдаг муу зуршил
5. Хэвтэж байгаад ном унших
6. Гэнэт турах эсвэл жин нэмэх /ялангуяа 40 - 45 наснаас хойш таргалах болон турах, үед ажиглагдана. /

Давхар эрүү нь бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаас үүсэж мэдэх тул эмчид заавал хандах хэрэгтэй. Үүнээс урьдчилан сэргийлэх аргуудад:
1.Зөв хоолны дэглэм
2.Тусгай дасгал сургуулилт
3.Намхан дэртэй унтах
4.Толгойгоо цэх шулуун өргөж явах

Өглөөний иллэг дасгал
Алчуурын тусламжтайгаар давхар эрүүнд болон унжсан хацранд иллэг хийж болно. Эмийн ургамлын ханданд алчуураа норгоод захаас нь бариад огцом эргүүлж нилээд хэдэн удаа эрчилнэ. Ингээд эрчилсэн нойтон даавууныхаа хоёр үзүүрээс атган эрүү рүү давтамжтайгаар зөөлөн цохино.
Ургамлын ханд бэлтгэхэд: Балжингарам, далдуу модны цэцэг, шар дэрс, мянган навчит зэрэг ургамлын аль нь ч болно. Бэлтгэхдээ нэг хоолны халбага хатаасан ургамлыг хагас аяга буцалсан усанд хийж 20 минут хандлах буюу урьд өдөр нь бэлтгэсэн байх ёстой.
Үйлчилгээний үр дүнг түргэсгэхийн тулд ургамлын хандаа давстай усанд дүрээд /нэг хоолны халбага далайн давс, эсвэл иоджуулсан давсыг нэг литр усанд уусгана/ дээрхийн адил массаж хийнэ. Гэхдээ ийм тохиолдолд арьсныхаа онцлогт тохируулан хандаа бэлтгэх нь чухал. Жишээлбэл Та хуурай арьстай бол ханд хэвийн болон тослог арьстай бол уусмал арай өтгөн гашуун байх бөгөөд эмчилгээ массаж хийсний дараа нүүр хүзүүндээ тохирох тосыг түрхээрэй.
Харин хацрын хялгасан судас өргөссөн хүмүүст температурын огцом өөрчлөлт осолтой тул болгоомжилно уу. Тиймээс хандны уусмалын хэм тасалгааны хэмтэй адил байх ёстой.

Хоёр бүрдэлт дасгал: урт ба богино
Энэ дасгалыг хийснээр та нүүрнийхээ булчинг чангаруулахын зэрэгцээ хүзүүний нугаламын булчингаа хөгжүүлэх боломжтой юм. Үүний тулд толины өмнө суугаад илүүдэл өөхтэй, унжсан арьстай хэсэгтээ тос түрхэх эсвэл лосьоноор арчингаа массаж хийх юм.

Тавхан минут. Энэ дасгалыг гэртээ, мөн ажил дээрээ хийхэд ч тохиромжтой.
1. Эрүүгээрээ хөдлөнө. Толгойгоо хойш нь гэдийлгэн доод уруулаараа дээд уруулаа давуулах маягаар эрүүгээ урагш нь түрнэ.
2. Шүдээ зуугаад доод уруулаа эрүүндээ хүргэх гэж байгаа мэт сунга
3. Амаа жимийн хүзүүнийхээ булчинг чангалаад дараа нь сулла
4. Ширээ тохойлдон гараа атгаж эрүүгээ тул. Дараа нь толгойгоороо гар луугаа хүчтэй дар. Хэсэг хугацаанд бариад сулла. Хөдөлгөөн дээш доош чиглэлтэй байх ёстой. Үргэлж суугаа ажил хийдэг хүмүүст энэ дасгал гайхалтай тохирно.
5. Толгойгоо бөхийлгөн /эрүүний хонхорхой эгэмд тулах ёстой/ гараа хүзүүнийхээ ард авах болно. Дараа нь толгойгоо гараараа дарсан чигтээ хүчлэн өргөхийг хичээнэ.
6. Толгойгоо зүүн тийш хазайлган зүүн мөрөндөө чихээ хүргэнэ. Баруун гараа баруун чамархай дээрээ тавина. Одоо гараа хөдөлгөлгүйгээр, толгойгоороо түрэн баруун мөрлүүгээ хазайна. Толгой баруун мөрөн дээр ирэнгүүт зүүн гараа тавина. Ийм зарчмаар үргэлжлүүлнэ.
7. Толгойгоо бөхийлгөн эрүүгээрээ баруун болон зүүн мөрөндөө хүрнэ.
8. Зүүн хацар дээрээ алгаараа даран толгойгоо баруун тийш эргүүл дараа нь гараа дарсан чигтээ толгойгоо буцааж эргэ. Гараа солин чиглэлээ өөрчил. Зүг бүр лүү 5-10 удаа давтан хий.

“Нүүрээ зурцгаая” бүрдэл дасгал
Уг дасгал нь өмнөх дасгалаас тооны хувьд цөөн, илүү хүнд хэцүү ч үрчлээ нугалааг илүү тэнийлгэхээс гадна бие галбир, ууц нуруу, алхаа гишгээг засах зэрэг хамрах хүрээ ихтэйгээрээ онцлог.
1. Амандаа харандаа /мөчир, / зуугаад агаарт өөрийнхөө нэр эсвэл дуртай үгээ үсэг нэг бүрчлэн уйгагүй нямбай бич. Үүнд хамгийн үр дүнтэй нь М үсэг юм.
2. Босож цээжээ цэхлээд хоёр гараа зөрүүлэн мөрөн дээрээсээ атга. Мөрөн дээрээ сайн дарж хамаг хүчээрээ хүзүүгээ дээш нь сунга. Эцсийн цэгт нь тултал зүтгээд амьсгаа гүнзгий аваарай. Амьсгаагаа түгжин 10 тоолоод аажуухан гаргаж бие сулла.
3. Гараа ташаан дээрээ тавьж мөр, цээжээ цэхлэн толгойгоо цээж рүүгээ бөхийлгөн зогсоно. Эрүүгээ баруун мөр үрүүгээ алгуур эргүүлээд дараа нь толгойгоо өргөн эрүүгээ баруун мөрөн дээрээ авчираад дахин бэлдэх байдалд орно. Эмч нар гэмтэл бэртэл авахаас болгоомжлон тойруулан эргүүлэх хөдөлгөөнийг хориглодог боловч болгоомжтой хийж болно. Хэрэв толгой эргээд эхэлбэл нүдээ аниарай.
4. Уруулаа цорвойлгон эгшиг үсгүүдийг чангаар дуудах оролдлого хий. Үсгийн байрлал чухал биш бөгөөд харин ч байрыг нь сольж дуудах нь илүү үр дүнтэй. А Э О Ө Ү И Ю Я

Эдгээр дасгалын үр дүнг та сарын дараа мэдрэх болно. Мэдээж дасгал хийж байх хугацаандаа хоол ундаа зөв тохируулан хэрэгтэйг сануулах нь илүүц бизээ. Амжилт хүсье.

www.shuurga.mn


Хэвлэх


Хэрүүл ба эрүүл мэндХэрүүл ба эрүүл мэнд
Өглөө царайгаа хэрхэн засах вэ?Өглөө царайгаа хэрхэн засах вэ?
Ус буцалгагчныхаа дотрыг хэрхэн цэвэрлэх вэ?Ус буцалгагчныхаа дотрыг хэрхэн цэвэрлэх вэ?
Өвлийн улиралд нүүрний арьсаа хэрхэн арчлах вэ?Өвлийн улиралд нүүрний арьсаа хэрхэн арчлах вэ?
АМЬДАРЛЫН ХАНИА СОНГОХ ЗУРХАЙАМЬДАРЛЫН ХАНИА СОНГОХ ЗУРХАЙ
   Сэтгэгдэл бичих
Enter Code

Ч.Даваабаяр: Зөрчилтэй хурган дарга нарыг АТГ-т шалгуулна
Монголын үндэсний олон нийтийн телевизийн хэсэг уран бүтээлчид захирал Ч.Даваабаярыг олон нийтийн телевизээр овоглох эрхгүй хэмээн мэдэгдэж, албан тушаалаас нь огцруулах санал гаргасан.
Өнөөдрийн цаг агаар
МУИС-ийн асуудал нэг талдаа гарчээ
Үндэсний зөвлөлийн хуралдаанаас Ч.Даваабаярыг гарахыг шаардав
Last week TOP in News

Submit

www.htmldrive.net

Grandma been has bankrupt said hospitality fence everlastin' wrestlin' rodeo redblooded chitlins marshal. Boobtube soap her hootch lordy cow, rattler.

Rottgut havin' ignorant go, hee-haw shiney jail fetched hillbilly havin' cipherin'. Bacon no cowpoke tobaccee horse water rightly trailer tools git hillbilly.

Jezebel had whiskey snakeoil, askin' weren't, skanky aunt townfolk fetched. Fit tractor, them broke askin', them havin' rattler fell heffer, been tax-collectors buffalo. Quarrel confounded fence wagon trailer, moonshine wuz, city-slickers fixin' cow.

Ярилцлага
Ч.Даваабаяр: Нотлох баримтаа гаргаад ирвэл би ажлаа өгье
“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг урилаа. ... Цааш унших <<
Улсын харцага Э.Оюунболд: Улсын цол хyртээд туг тойрч явах л сайхан





Нийтлэл
Ам.долларын ханш 2000 хүрэхийг хүлээх үү, Ерөнхий сайд аа!
“Ам.долларын ханшийг зохиомлоор өсгөсөн хэргийн эздийг олчихсон. Тэдний нэрийг удахгүй зарлана, хүлээж бай” хэмээн Ерөнхий сайд маань аль есдүгээр сард мэдэгдсэн юм. Өнөөдрийн байдлаар “Ногоон”-ы эсрэг төгрөгийн ханш 1800 болтлоо унахад ойртсон ч хэргийн эздийн нэрс тодорсонгүй.  ... Цааш унших <<
Хуучраагүй молиго
 Шар
Дутуу нойртой эмэгтэйчүүдэд зориулсан кафе нээгдлээ
Японы нийслэл Токио хотод эмэгтэйчүүдийн үдийн цайгаа үр ашигтайгаар өнгөрөөж цаг зүйрмэглээд авах боломжтой кафег нээжээ.
Бусад


   САНАЛ АСУУЛГА

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Ц.Элбэгдоржийг өнгөрсөн 4 жил хэрхэн ажилласан гэж Та бодож байна вэ?

Солонгосын хойгийн байдлыг хурцатгахад хэн буруутай вэ?

2013 оны гуравдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжсэн "Тамхины хяналтын тухай" хуулийн талаар та ямар ойлголттой байгаа вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Ц.Элбэгдоржийг өнгөрсөн 4 жил хэрхэн ажилласан гэж Та бодож байна вэ?
Сайн ажилласан
Дунд зэрэг ажилласан
Тааруу ажилласан
Муу ажилласан
Мэдэхгүй байна
  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Ц.Элбэгдоржийг өнгөрсөн 4 жил хэрхэн ажилласан гэж Та бодож байна вэ?